Бодлоо Бодит Болго
Bambu Lab X2D / X2D Combo China Version
1/6
Bambu Lab X2D / X2D Combo China Version
3,599,000₮
Бүтээгдэхүүний төрлүүд
Тоо хэмжээ
Захиалгаар бэлтгэдэг

7 - 14 хоногт

Төлбөрийн боломжууд
Та энэхүү бүтээгдэхүүнийг дараах төлбөрийн хэлбэрээр худалдан авах боломжтой.
QPay
QPayБүх банкны аппаар QR код уншуулан төлөх
Transfer
Дансаар шилжүүлэхДэлгүүрийн дансанд шилжүүлэг хийж төлөх
StorePay
StorePay(Зөвхөн 100,000₮-с дээш)
Үнийн дүнг 4-6 хуваан төлөх боломжтой
Pocket
PocketZero(Зөвхөн 100,000₮-с дээш)
Урьдчилгаагүй, шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төлөх боломжтой
Lend
LendMN(Зөвхөн 100,000₮-с дээш)
Урьдчилгаагүй, шимтгэлгүй 30-60 хоногт 1-4 хувааж төлөх боломжтой
Хүргэлтийн нөхцөл
Төлбөрийн нөхцөл
Үйлчилгээний нөхцөл
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Яагаад X2D-г сонгох вэ?

Bambu Lab X2D бол хос nozzle-тэй анхны Bambu Lab desktop принтер — энэ нь хамгийн том давуу тал. Нэг nozzle үндсэн материалд, нөгөө nozzle нь support эсвэл хоёр дахь өнгөнд зориулагдсан тул support бараг хог хаягдалгүй, гараар амархан сална ("zero-interface" supports). Идэвхтэй халаалттай камер (65°C) нь PA, PC, carbon fiber зэрэг инженерийн материалыг гажилтгүй хэвлэнэ. Vision Encoder нь бүхэл талбайд 50 микроны нарийвчлал хадгална. X2D Combo хувилбар нь AMS 2 Pro-той тул нэг хэвлэлтэнд 4 өнгө, хамгийн дээд тохиргоонд 25 өнгө хүртэл ашиглах боломжтой.


Technical Specs / Техникийн үзүүлэлт

  • Build Volume / Хэвлэх талбай: 256 × 256 × 260 mm (single nozzle) • 235.5 × 256 × 256 mm (dual nozzle mode)

  • Toolhead Max Movement Speed: 1,000 mm/s ★ цувралын хамгийн хурдан

  • Max Acceleration / Хурдатгал: 20,000 mm/s²

  • Motion System: CoreXY + PMSM servo control, бүрэн хаалттай enclosure

  • Toolhead: Dual-Nozzle hybrid — нэг direct drive + нэг Bowden-fed туслах extruder + nozzle lifter ★ NEW

  • Nozzles / Толгойнууд: Хос hardened steel, ≤ 300 °C

  • Heatbed / Платформ: Textured PEI plate, ≤ 120 °C

  • Active Chamber Heater / Идэвхтэй халаалт: ≤ 65 °C

  • Cooling / Хөргөлт: Dual-intake cooling system

  • Display / Дэлгэц: 5" 1280×720 color touchscreen

  • Cameras / Камер: Live view camera + toolhead camera + BirdsEye top-down camera ★ NEW

  • Vision Encoder: Бүхэл talbайд 50-микроны нарийвчлал

  • AI Detection: Spaghetti, foreign object, nozzle clumping, part displacement, purge chute pile-up, build plate type & alignment

  • Calibration: Full-auto — bed level, flow, vibration

  • Connectivity: Wi-Fi / Bambu Handy app / microSD

  • Supported Filaments: PLA / PETG / ABS / ASA / TPU / PA / PC • carbon & glass fiber (PA-CF, PETG-CF)

  • Slicing Software: Bambu Studio / Orca Slicer

  • Multicolor (Combo only): AMS 2 Pro — 4 colors / 1 unit • single hotend-д 24 slot хүртэл, dual hotend-д 25 өнгө хүртэл

  • Warranty / Баталгаа: 12 сар


Dual-Nozzle System — Хос nozzle систем

  • Хос nozzle hybrid toolhead — нэг үндсэн материалд, нэг support / 2 дахь өнгөнд

  • Nozzle lifter — идэвхгүй nozzle-ийг хэвлэх замаас дээш өргөнө, гадаргуу бузартуулахгүй

  • Zero-interface supports — support бараг хог хаягдалгүй, гараар амархан сална

  • Waste-free 2nd color — хоёр дахь өнгийг purge хог багатай хэвлэнэ

  • Туслах extruder арын хавтан дээр байрладаг тул toolhead жижиг, хэвлэх эзлэхүүн их


AMS 2 Pro — Олон өнгө + утас хатаагч (Combo only)

  • 4 ширхэг утас нэг нэгжид, дотроо утас хатаагчтай

  • Active venting — битүү халаалттай харьцуулахад 30% хурдан хатаана

  • Single hotend-д 4 AMS 2 Pro + 8 AMS HT (12 нэгж, 24 slot) хүртэл өргөтгөнө

  • Dual hotend-тэй хослуулбал 25 өнгө хүртэл

  • Auto filament switching + RFID — өнгийг автоматаар таниж шилжинэ


Гол давуу талууд

  • Dual-nozzle revolution — Хос nozzle-ийн хувьсгал. Support-ийг тусдаа материалаар хэвлэдэг тул гараар амархан салж, гадаргуу цэвэрхэн үлдэнэ. Хоёр дахь өнгийг purge хог багатай хэвлэнэ — материал, цаг хэмнэнэ.

  • Engineering-grade — Инженерийн материалд бэлэн. 65°C active chamber + 120°C heatbed + hardened steel nozzle нь PA, PC, carbon/glass fiber зэрэг хэцүү материалыг мэргэжлийн чанартай хэвлэнэ.

  • Fastest in class — Цувралын хамгийн хурдан. Toolhead 1,000 mm/s хүртэл хөдөлгөөнтэй, PMSM servo control-тай — Bambu Lab-ийн хамгийн хурдан desktop загвар.

  • Triple camera + Vision Encoder — Гурван камер + нарийвчлалын хяналт. Live view, toolhead, BirdsEye дээрээс харах камер + Vision Encoder нь бүхэл талбайд 50 микроны нарийвчлал баталгаажуулна.

  • Smartest AI detection — Хамгийн ухаалаг AI хяналт. Spaghetti, гадны зүйл, эд анги шилжих, purge chute дүүрэх зэрэг олон төрлийн алдааг автоматаар таниж мэдэгдэнэ.

  • Massive multicolor — Асар их олон өнгө. Хамгийн дээд тохиргоонд 25 өнгө хүртэл — серийн үйлдвэрлэл, нарийн төвөгтэй олон өнгийн загварт төгс.


Хэрэглээний жишээ

Олон өнгийн нарийн загвар, support ихтэй нийлмэл эд анги, инженерийн functional prototype, PA/PC/CF механик эд анги, cosplay armor, серийн олон өнгийн үйлдвэрлэл, нарийвчлал шаардсан product mockup, articulated загвар.


X2D vs P2S vs A1 — Аль нь надад тохирох вэ?

  • Bambu Lab A1 / A1 Combo → нээлттэй хүрээ, хямд, чимээгүй • анхлан суралцагч, гэр бүл • PLA / PETG / TPU

  • Bambu Lab P2S / P2S Combo → хаалттай камер, single nozzle, touchscreen, servo extruder • найдвартай дунд-дээд зэрэглэл • инженерийн материал

  • Bambu Lab X2D / X2D Combo → хос nozzle, гурван камер, 1,000 mm/s, 25 өнгө хүртэл • support ихтэй загвар, нарийн ажил, мэргэжлийн studio — цувралын оргил

Санал болгох бүтээгдэхүүн